Оюутан залуусыг мансууруулах болон цахим төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, танин мэдүүлэх сургалт зохион байгууллаа

2023.11.24 18:09 Үйл явдал

МУБИС-ийн Тамгын газар, Оюутны хөгжил, үйлчилгээний төв хамтран нийгэмд түгээмэл тохиолдож буй мансууруулах болон цахим төрлийн гэмт хэргээс оюутан залуусыг урьдчилан сэргийлэх, танин мэдүүлэх зорилготой “Гэмт хэрэг зөрчлөөс сэргийлье” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Тус сургалтаар Улсын ерөнхий прокурорын дэргэдэх шүүхэд төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор, хуульч Г.Нямбаяр хүрэлцэн ирж Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, хууль эрх зүйн зохицуулалт, үр нөлөө болон Цахим гэмт хэргийн хууль эрх зүйн зохицуулалт, үр нөлөө гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд оюутнуудад дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулга хийлээ.

МУБИС-Тамгын газар

МУБИС-Оюутны хөгжил, үйлчилгээний төв