"ТЭГШ ХАМРУУЛАХ БАГШИЙН БОЛОВСРОЛ" сэдэвт лекц зохион байгууллаа

2023.11.29 09:59 Үйл явдал

МУБИС-ийн Багшийн хөгжил, сургалт судалгааны хүрээлэнгийн Хүүхдийн хөгжлийг дэмжих секторын эрхлэгч доктор, дэд профессор Д.Одгэрэл оюутан залууст зориулсан "ТЭГШ ХАМРУУЛАХ БАГШИЙН БОЛОВСРОЛ" сэдэвт лекц ярилцлагыг МУБИС-ийн А200 танхимд зохион байгууллаа.

Арга хэмжээнд МБУС, НХУС, ДУТС, БаС, БоСС-ийн I-IY курсийн оюутны төлөөлөл хүрэлцэн ирж, идэвхтэй оролцлоо. Тэд тухайн сэдвийн хүрээнд санал солилцон, харилцан ярилцаж, Д.Одгэрэл багш оюутнуудад өөрийн номын дээжээс гардуулсан өгсөн юм.