Өнөөдөр буюу 2023.12.05-нд Олон улсын сайн дурынхны өдөр тохиож байна. МУБИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний төвөөс HWPL олон улсын төрийн бус байгууллагатай хамтран оюутнуудад зориулсан өдөрлөгийг хичээлийн I байранд зохион байгуулж байна. Тус өдөрлөгөөр сайн дурын ажилд оролцсоноор оюутнууд нийгэмших, шинэ хүмүүстэй танилцах, харилцааны ур чадвараа хөгжүүлэх, ажлын карьераа өсгөх, шинэ ур чадваруудыг эзэмших, багаар ажиллаж сурах, бусдыг дэмжиж урамшуулдаг болохыг дэлгэрэнгүй судалгаан дээр үндэслэн оюутнуудад ач холбогдлыг танилцууллаа. Мөн “Инээмсэглэл дүүрэн өвөл” сайн үйлсийн аянд нэгдэн өөрт байдаг хэрэглэдэггүй зүйлсээ бяцхан хүүхдүүдэд хандивлан өгөх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Оюутан залуус та бүхнийг нэгдэхийн уриалж байна.