МУБИС-ийн Дүрслэх Урлаг Технологийн Сургуулийн магистрант ӨвөрМонголын хүүхдийн номын зураач Бүрэнтөгсийн Эрдэнэчулуун (YIDINGQILAO) "Монгол аялгуу" уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ МУБИС-ийн хичээлийн I байрны "MNUE art gallery"-д дэлгэлээ.
Тус үзэсгэлэн Монгол уламжлал, ахуй соёлын судалгаанд тулгуурласан нийт 28 бүтээлээс бүрдсэн бөгөөд зөвлөх багшаар доктор Г.Одпүрэв, удирдагч багшаар дэд профессор М.Моломжамц нар ажиллажээ. Үзэсгэлэнгийн нээлтэд БНХАУ-ын элчин сайдын яамны төлөөлөл болон ДУТС-ийн удирдлага, багш, оюутнууд оролцлоо.