“Бага ангийн багшийн туслах” хөтөлбөрийн анхны төгсөгчид сертификатаа гардан авлаа

2023.12.08 18:27 Үйл явдал

МУБИС-ийн Багшийн сургуулиас зохион байгуулсан “Бага ангийн багшийн туслах” нэмэлт хөтөлбөрийн анхны төгсөлтийн үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагаанд Сургалт, хамтын ажиллагааны газрын дарга Д.Соронзон, Тамгын газрын дарга Л.Мөнхтуяа, Багшийн сургуулийн хамт олон, оюутнууд оролцсон юм. Сургуулийн удирдлагууд “Бага ангийн багшийн туслах” нэмэлт хөтөлбөрийн анхны 65 төгсөгчдөд баяр хүргэн, сертификатыг гардуулан өглөө.