ЭРАСМУС+ байгууллагын санхүүжилттэй хэрэгжүүлж буй "Тэгш хамруулах багшийн боловсрол" төсөл 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж, үр дүнгээ хэлэлцүүлэх хурлаа 2023 оны 12-р сарын 16, 17-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Төсөл нь багш бэлтгэдэг их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийг “Тэгш хамруулах боловсрол”-ын үзэл баримтлал, онол, практикийн агуулгаар баяжуулах, шинэчлэх, хэрэгжүүлэх зорилготой. Энэхүү хуралд Европын холбооноос Монгол улсад суугаа төлөөлөгчийн газар, БШУЯ, БЕГ, ЗГХЭГ, МУИС, МУБИС, Отгон тэнгэр ИС, Ховд ИС, Дорнод ИС, ХБХИҮХолбоо ТББ, ХЭХороо ТББ, Тэргэнцэртэй Иргэдийн Холбоо, Хүүхдийг Ивээх сан зэрэг байгууллагуудын 70 гаруй төлөөлөгчид оролцов. МЕЛИНК төслийн баг "ТэХБ-ыг хэрэгжүүлэх стратеги, бодлого, хүртээмжтэй сургалтын орчныг бүрдүүлэх арга замууд"-ын талаар танилцуулж хэлэлцүүлсэн юм. Уулзалтаас үнэтэй сайхан санаа, зөвлөмжүүд гарлаа хэмээн оролцогчид онцоллоо.