БНХАУ-ын их сургуулийн зочин профессор боллоо

2023.12.27 12:02 Үйл явдал

МУБИС-ийн Гадаад Харилцааны албаны дарга, дэд профессор  Г.Цогзолмаагийн боловсролын салбарын хөгжил, сургалт, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаанд оруулсан хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхайн их сургуулийн Гадаад хэлний хүрээлэн (Shanghai University, Foreign Language institute) Хөбэйн багшийн их сургууль (Hubei Normal University), Зүүнхойд багшийн их сургууль (Northeast Normal University) тус тус Зочин Профессор цол  хүртээлээ.