Тэргүүний бүтээлч ахмад багш, ажилтнуудад шагнал гардууллаа

2024.02.05 15:39 Үйл явдал

МУБИС-ийн Захиргаа, Ахмадын хорооноос жил бүр зохион байгуулдаг уламжлалт “Тэргүүний бүтээлч ахмад багш, ажилтан” шалгаруулах уралдааны дүн гарлаа. Тус уралдаанд нийт 14 ахмад багш, ажилтнууд 2023 онд хийж бүтээсэн гар урлал, ном зохиол, сурах бичиг, товхимол зэрэг бүтээлүүдээрээ тайлангийн үзэсгэлэнд оролцсон юм.

Өнөөдөр МУБИС-ийн ректор, профессор Ж.Батбаатар тэргүүтэй удирдлагууд тэргүүний бүтээлч ахмад багш, ажилтнуудад цом, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулж, баяр хүргэлээ.

Тэргүүний бүтээлч ахмад багш, ажилтан

Тэргүүн байр С.Хөвсгөл (НХУС)

Дэд байр Л.Маналжав (НХУС)

Гутгаар байр А.Энхмаа (ДУТС)

Шагналт байр П.Цээнэрпилжээ (БоСС)

Шагналт байр Ж.Оюунчимэг (НҮА)

Шагналт байр Ц.Отгоо (СӨБС)

Эрхэм ахмад багш, ажилтнууд та бүхэндээ баяр хүргэж, эрүүл энхийг хүсье.

МУБИС-ИЙН ЗАХИРГАА