Тэргүүний ахмадын зөвлөлд шагнал гардууллаа

2024.02.19 13:46 Үйл явдал

МУБИС-ийн Захиргаа, Ахмадын хороо хамтран жил бүр ахмад багш, ажилтнуудынхаа дунд бүтээлийн үзэсгэлэн, тайлан, тэмцээн уралдаан зохион байгуулж “Тэргүүний бүтээлч ахмад багш, ажилтан, зөвлөл”-ийг  тогтмол шалгаруулж ирсэн. Өнөөдөр МУБИС-ийн Ректор, профессор Ж.Батбаатар, Ахмадын хорооны дарга, профессор С.Жамц, Тамгын газрын дарга, дэд профессор Л.Мөнхтуяа нар шалгарсан ахмадын зөвлөлүүдэд шагнал гардууллаа.

Тэргүүн байр: Д.Лхагвасүрэн даргатай СӨБС-ийн Ахмадын зөвлөл

Хоёрдугаар байр: А.Энхмаа даргатай ДУТС-ийн Ахмадын зөвлөл

Гуравдугаар байр: Б.Хасанцэцэг даргатай Нийтлэг үйлчилгээний албаны Ахмадын зөвлөл

Тусгай байр: Т.Бямбасүрэн даргатай БТС-ийн Ахмадын зөвлөл тус тус шалгарлаа.