МУБИС-д “Бийрийн урлаг-2024” үзэсгэлэн дэлгэгдлээ

2024.05.03 12:17 Онцлох мэдээ

МУБИС-ийн НХУС-ийн Монгол судлалын хүрээлэн, Монгол хэлний тэнхим, “Бийрийн урлаг” уран бичлэгийн холбоо, “Титэм” уран бичлэгийн дугуйлан хамтран “БИЙРИЙН УРЛАГ-2024” уран бичлэгийн үзэсгэлэнг хичээлийн I байрны 200 тоот танхимд дэлгэлээ.

Тус үзэсгэлэнд Уран бичээч Л.Жумдаан багшийн бүтээл, түүний нэрэмжит хичээнгүй бичгийн улсын уралдаанд оролцогчдын бүтээл, “Титэм” уран бичлэгийн дугуйлангийн оюутнуудын бүтээл, МУБИС-ийн нэмэлт хөтөлбөрийн уран бичлэгийн ангийн оюутнуудын бүтээл тус тус дэлгэгдсэн юм. Мөн Япон улсын Отани их сургуулийн доктор, профессор Такаши Мацүкавагийн таван хэлээр хавсаргасан “Дай Мин улсын Тайзү хаанд буян үйлдсэн урт зураг”-ийн Монгол хэлний хэсгийн тухай сэдэвт лекцийг үзэсгэлэнгийн үеэр олноо сонордуулахаар бэлтгэсэн байна.

 Үзэсгэлэнгийн нээлтэд МУБИС-ийн Сургалт, хамтын ажиллагааны газрын дарга Д.Соронзон, Тамгын газрын дарга Л.Мөнхтуяа Монгол судлалын хүрээлэнгийн захирал  Д.Ганболд болон эрхэм хүндтэй төлөөлөгчид, ардын багш нар, оюутан суралцагчид оролцлоо.