Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 31 дэх өдөр тохиож байна. МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн оюутнууд жил бүрийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр “Хэвлэлийн эрх чөлөө-Бидний эрх чөлөө” өдөрлөгийг зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хувьд “Байгаль орчны хямралын үеийн сэтгүүл зүй” сэдвийн хүрээнд боллоо. Тус өдөрлөгийг Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Одмандах үг хэлэн нээж, тэнхимийн багш, оюутан, төгсөгчид хүрэлцэн ирсэн юм.
“Хэвлэлийн эрх чөлөө-Бидний эрх чөлөө” өдөрлөгөөр Сэтгүүл зүйн тэнхимийн оюутнуудын хэвлэлийн эрх чөлөөний талаарх ойлголт, мэдрэмжийг гүнзгийрүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, нэгдмэл зорилгыг бэхжүүлж ирсэн юм.