“Монголын Оюутны спортын VI наадам”-д өндөр амжилт гаргасан баг тамирчдаа урамшууллаа

2024.05.06 16:10 Үйл явдал

Монголын Оюутны спортын VI их наадам жүдо бөх, чөлөөт бөх, сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, гандбол, хөлбөмбөг, чирлидинг, таеквондо,шатар, эрдэм шинжилгээний илтгэл  зэрэг 10+1 төрлөөр зохион байгуулагдав. Тэмцээнд 33 их, дээд сургуулийн 1983 оюутан тамирчид, 600 дасгалжуулагч, шүүгч, сайн дурынхан оролцож 10 хоногийн турш зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү наадамд МУБИС-ийн баг тамирчид маш амжилттай оролцож, ДЭД байр эзэллээ.

Монголын оюутны спортын тэмцээнийг манлайлан оролцсон баг, тамирчдыг өнөөдөр МУБИС-ийн ректор, профессор Ж.Батбаатар албан ёсоор хүлээн авч, талархал илэрхийлсэн юм.

МУБИС-ийн Дотоод журмын дагуу дасгалжуулагч багш нарын баг, үнэмлэхүй амжилт үзүүлсэн багш, амжилттай оролцсон нийт оюутан суралцагчдад мөнгөн болон кредитийн урамшуулал олгож, Ректор, профессор Ж.Батбаатар, БТС-ийн захирал, доктор Г.Энхсайхан, Спорын тэнхимийн эрхлэгч Д.Батболд нар батламж гардууллаа.

Монголын Оюутны Спортын VI наадамд багийн нийлбэр дүнгээр эхний 3 байранд:

1-р байр Монгол Улсын их сургууль

2-р байр Монгол Улсын Боловсролын их сургууль

3-р байр Шинжлэх ухаан технологийн их сургууль

МУБИС-ийн нэрийг өндөрт өргөн, ДЭД байр эзэлсэн нийт багш, оюутан, баг тамирчдадаа дахин баяр хүргэе.