МУБИС, МУИС-ийн Баруун бүсийн салбар сургууль, МУЭИС дээр хэрэгжиж буй “Европ судлал - дижитал хүртээмжтэй суралцахуй” төслийн үйл ажиллагааны хүрээнд Eвропын холбооны Бельги улсын Врижэ Брюсселийн Их Сургуулийн дараах багш нар хамтарсан уулзалт, сургалтууд зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Төслийн багийнхан болох
ЕХ-ны MonEUL төслийн удирдагч, Д-р Грасиенэ Лаувэрс (ВИС, Боловсролын Эрх зүйн сургуулийн профессор)
Ноён Поул Ван CAESBROECK (MonEUL төслийн дижитал, медиа технологийн мэргэжилтэн)
Ноён Клаас ХЕРПЕЛС (Цаг уурын хяналтын тоног төхөөрөмжийн мэргэжилтэн, ВИС зөвлөх профессор)
Хатагтай Кристиен БЕКЕЛАНДТ (Харилцаа, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг хангах чиглэлээр ажилладаг мэргэжилтэн, ВИС-ийн гадаад шинжээч) нартай МУБИС-ийн удирдлага, багш нар өнөөдөр албан уулзалт хийлээ. Тус уулзалтад Тамгын газрын дарга, дэд профессор Л.Мөнхтуяа, Сургалт, хамтын ажиллагааны газрын дарга, доктор Д.Соронзон, Сургалт, цахим шилжилтийн хэлтсийн дарга, профессор Д.Цэдэвсүрэн болон Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал, дэд профессор Н.Мягмарцоож, “Хүүхдийн хөгжлийг дэмжих сектор”-ын эрхлэгч, дэд профессор Д.Одгэрэл нар оролцлоо.
Төслийн багийнхан өнөөдөр МУБИС-ийн Багшийн сургуулийн музей, Дүрслэх урлаг, технологийн сургуулийн галерейгаар зочлон багш, оюутны бүтээлтэй танилцаж, МУБИС-ийн төлөөлөл, багийнхантай албан уулзалт хийх хуваарьт хөтөлбөртэй ажиллаж байна.