"Хүүхэд-Нууцлаг ертөнц" өргөмжлөлт лекцийг зохион байгууллаа

2024.05.17 17:01 Үйл явдал

 

МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын газраас жил бүр цувралаар зохион байгуулдаг “МУБИС-ийн индэр” өргөмжлөлт лекцийн энэ удаагийн зочин профессороор СӨБС-ийн зөвлөх багш Ж.Батдэлгэр уригдсан юм. Тэрээр “"Хүүхэд-Нууцлаг ертөнц" сэдвээр оюутан суралцагчдад лекцээ сонордууллаа. Тус лекцийг Гадаад харилцааны албаны дарга, дэд профессор Г.Цогзолмаа үг хэлэн нээж, Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш, оюутнууд найрал хөгжим, найрал дууны үзүүлбэр үзэгчдийн сонорыг мялаасан юм.

Мөн Эрдэм шинжилгээ, инновацын газрын урилгыг хүлээн авсан эрхэм зочин профессор Ж.Батдэлгэрт дурсгалын зүйл бэлэглэн, талархал илэрхийлсэн бөгөөд лекцийн төгсгөлд оюутан суралцагчид нэмэлт асуулт асууж, сонирхсон мэдээллээ дэлгэрэнгүй авсан юм.