МУБИС, АШУҮИС ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

2024.05.21 15:29 Үйл явдал

МУБИС, АШУҮИС “Багш, Эрүүл мэндийн боловсрол, арга зүй” (индекс 6-011439) чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд МУБИС-ийн Ректор Ж.Батбаатар, АШУҮИС-ийн Ректор Б.Дамдиндорж, нар гарын үсэг зурлаа.

Ерөнхий боловсролын сургуулийн Эрүүл мэндийн багш бэлтгэх тус хамтарсан хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр дэмжлэг үзүүлж ажиллахаа МУЕТГ-ын “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн дарга О.Чимэдсүрэн энэ үеэр илэрхийллээ.

Ерөнхий боловсролын сургуулийн Эрүүл мэндийн багшийг бэлтгэх Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг тус хоёр их сургуулийн багш нарын хамтарсан баг шинэчлэн боловсруулсан бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилээс хэрэгжүүлэх юм. Ийнхүү МУБИС Эрүүл мэндийн багш, арга зүйч мэргэжлээр элсэлт авахад бэлэн боллоо.

Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе!