МУБИС, БНСУ-ын Хёго боловсролын их сургуультай анхлан 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан хамтран ажиллаж эхэлсэн байдаг. Өнөөдөр БНСУ-ын Хёго Боловсролын их сургуулийн ректор Кажиса Тецуяа, Гадаад Харилцааны албаны дарга Кенжи Ишикура нар МУБИС-д хүрэлцэн ирж, МУБИС-ийн ректор Ж.Батбаатар, БШУЯ-ны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга, МУБИС-ийн удирдах зөвлөлийн дарга П.Оюунаа, Тамгын газрын дарга Л.Мөнхтуяа, ГХА-ны албаны дарга Г.Цогзолмаа, БоСС-ийн сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн зөвлөх багш Г.Батцэнгэл, ГХА-ны мэргэжилтэн Э.Оюун нар оролцон албан уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтаар 2 сургуулийн удирдлагууд хамтран ажилласан 10 жилийн туршлага, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцон, санамж бичиг үзэглэлээ.
Өнгөрсөн хугацаанд БНСУ-ын Хёго боловсролын их сургуулиас БоСС-ийн сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимтэй нягт уялдаа холбоотой ажиллаж, сургалтын судалгааны сайн туршлагыг хэрэгжүүлж, оюутан суралцагчдыг дэмжиж ирсэн юм. Цаашид 2 сургууль хамтарсан сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлаа өргөжүүлэх, багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.