БНСУ-ын Андонг Үндэсний их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2024.05.29 14:29 Үйл явдал

Монгол Улсын Боловсролын Их Сургуульд БНСУ-ын Андонг Үндэсний Их сургуулийн төлөөллүүд зочиллоо. Тус сургуулийн Хөдөө аж ахуй, эрүүл мэндийн коллежийн Биеийн тамирын тэнхимийн профессор TAEKYUNG HAN, профессор SONG HONG SUN, профессор CHAN YON JAN нарыг МУБИС-ийн ректор, профессор Ж.Батбаатар, ГХА-ны дарга, дэд профессор Г.Цогзолмаа, БТС-ийн захирал, доктор Г.Энхсайхан нар хүлээн авч, албан уулзалт хийлээ. Тус уулзалтаар Биеийн тамирын сургуультай спортын эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллаж, сургалт, судалгаа хийх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр санал солилцсон юм. Ийнхүү МУБИС, БНСУ-ын Андонг Үндэсний Их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.