Европын холбооны “Mon-EUL” төслийн хүрээнд багш, судлаачдад зориулсан сургалт зохион байгууллаа

2024.05.30 15:47 Үйл явдал

Европын холбооны “Mon-EUL” төслийн удирдагч, Вриже Их сургуулийн Боловсролын Эрх зүйн сургуулийн профессор, доктор Грасиен Лаувэрс Монгол улсын багш, судлаачдад зориулан сургалтыг “Европчууд ба тэдний нийгмийн эрх”, “Суралцахуйн түгээмэл загвар” гэсэн сэдвээр сургалт явууллаа. Тус сургалтыг “Mon-EUL” төслийн Монгол талын зохицуулагч, доктор Д.Одгэрэл нээж үг хэлсэн бөгөөд МУБИС-ийн хичээлийн А байрны хурлын танхимд зохион байгуулсан юм.

Сургалтад

  • Монгол Улсын Боловсролын их сургууль
  • Отгонтэнгэр их сургууль
  • Этүгэн их сургууль
  • Сити их сургууль
  • Монголын эрдмийн их сургууль
  • Хүний эрхийн үндэсний комисс
  • Сонгогчдын боловсрол төв
  • MMCG судалгааны төв
  • 143-р сургууль
  • 29-р сургуулийн нийт 60 багш, судлаач хамрагдан сертификат гардан авлаа.