Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 32 жилийн ой энэ онд тохиож байна.
МУБИС-ийн ректор Ж.Батбаатар Бүгд Найрамдах Беларусь Улсын Боловсролын сайд А.И.Иванецыг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар БНБУ-ын Боловсролын яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дэд захирал Эндрю Красуцки, Гродно хотын Янка Купала улсын их сургуулийн захирал Ирина Китурка, орчуулагч Ольга Перкова нарыг МУБИС-ийн СХАГ-ын дарга Д.Соронзон, ГХА-ны дарга Г.Цогзолмаа, БТС-ийн захирал Энхсайхан, НХУС-ийн багш Р.Ургамал нар хүлээн авч, албан уулзалт хийлээ.
МУБИС-ийн хувьд Беларусь Улсын Янка Купалагийн нэрэмжит Гродногийн Улсын их сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг. Энэ удаагийн уулзалтад тус сургуулийн захирал Ирина Китурка хүрэлцэн ирж, МУБИС-ийн удирдлагуудтай цаашдын хамтын ажиллагааны тухай дэлгэрэнгүй санал солилцлоо. Түүнчлэн Боловсролын сайд А.И.Иванецтай МУБИС болон Беларусь Улсын Биеийн тамирын их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний тухай мэдээлэл, санал солилцсон бөгөөд гэрээний эх хувийг хүргүүлсэн юм.