Хоёр улсын уран бүтээлч багш нарын хамтарсан “KOREAN ROUTE” үзэсгэлэнгийн нээлт боллоо

2024.06.21 11:51 Үйл явдал

МУБИС-ийн Дүрслэх урлаг, Технологийн сургууль болон БНСУ-ын КЁНГГИ их сургуулийн уран бүтээлч багш нарын хамтарсан “KOREAN ROUTE” уран бүтээлийн үзэсгэлэн Монголын Уран Зургийн Галерейд нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд МУБИС-ийн Ректор, профессор Ж.Батбаатар, ДУТС-ийн захирал, доктор С.Батцоож, КЁНГГИ их сургуулийн ерөнхийлөгч Youn Kou Lee, Дүрслэх урлагийн тэнхимийн эрхлэгч Park Sung Hyun болон МУБИС-ийн багш нар оролцсон юм.
Тус үзэсгэлэнд БНСУ-ын 15 уран бүтээлч, МУБИС-ДУТС-ийн 10 уран бүтээлчдийн бүтээл дэлгэгдээд байна.
Үзэсгэлэн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.