МУБИС-ИЙН “МОНГОЛ ТАНАКА БИНЕ” ТӨСЛИЙН БАГ ЯПОН УЛСЫН НАГОЯА ИХ СУРГУУЛЬ, ТОКИО ХОТЫН ТАНАКА БИНЕ БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭНД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

2024.08.01 10:48 Үйл явдал

МУБИС-ийн Боловсрол Судлалын Сургуулийн Боловсролын судалгааны хүрээлэнгийн судлаач доктор, дэд проф. Д.Одгэрэл ахлагчтай баг 2024.07.02-09-ны өдрүүдэд Япон улсын Нагояа Их Сургуулийн Хүний хөгжил, сэтгэл зүйн дэмжлэг, судалгааны төв болон Токио дахь Танака Бине Боловсролын хүрээлэнд ажлын айлчлал хийлээ.

МУБИС, Нагоя Их Сургуулийн хамтарсан судлаачдын баг энэ удаагийн айлчлалын үеэр:

  • Монгол Танака Бине сорилын сорил авагч бэлтгэх сургалт, түгээн дэлгэрүүлэлтийн явц, үр дүн
  • 2024.08.20-ний өдрийн 8 дахь удаагийн “МонТБ” сорилын сорил авагч бэлтгэх сургалт
  • 2024.08.30-ний Сорил авагч нарын ахисан шатны сургалтын зохион байгуулалт
  • Монгол улсад хийгдэж буй “Зан төрх танин мэдэхүйн бэрхшээлтэй сурагчдын тархалтын судалгаа”-ны явц, асуумжийн судалгааны боловсруулалт, үр дүн болон дараагийн шатны судалгааны ажлын бэлтгэл ажлын талаар НИС-ийн профессор багш нартай, ТБ хүрээлэнгийн судлаач нартай албан уулзалт хийн, хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Нагояа Их Сургуулийн Хүний хөгжил, сэтгэл зүйн дэмжлэг, судалгааны төв, Нагояа хотын Кание бага сургуульд зочилсон бол айлчлалын төгсгөлд Токио дахь Танака Бине Боловсролын хүрээлэнгийн захирал, судлаачид болон Такен хэвлэлийн компанийн удирдлагуудтай 4 талын уулзалт зохион байгуулж, Мон ТБ сорилын үр дүн, хэрэгжилт, цаашдын хамтарсан судалгааны ажлын талаар үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

МУБИС-ийн багийг Боловсрол судлалын сургуулийн Боловсролын Судалгааны Хүрээлэнгийн судлаач, “Мон ТБтөслийн удирдагч Д.Одгэрэл (Ph.D) ахлан “Мон ТБ” сорилын сургагч багш Г.Энхжаргал (Ph.D), Б.Хадбаатар (Ph.D), Г.Батжаргал (Ph.D),  Ц.Оюунбилэг, “Мон ТБ” инновацийн төслийн багийн гишүүн А.Нэргүй нар ажиллалаа.

“Зан төрх танин мэдэхүйн бэрхшээлтэй сурагчдын тархалтын судалгаа”-ны явц, асуумжийн судалгааны боловсруулалт, үр дүн хэлэлцүүлэгийн үеэр (2024.07.03)

 

Нагояа хотын Кание бага сургуульд зочлох үеэр (2024.07.05)

 

Нагояа хотын Кание бага сургуулийн захирал ноён Hiroshi Yoshikawа болон НИС, МУБИС-ийн багш нарын хамт (2024.07.05)

 

Токио хот дахьТанака Бине Боловсролын хүрээлэн”-д ажиллах үеэр (2024.07.08)

НИС, МУБИС, ТБХ-ийн багш, судлаачид (2024.07.08)