МУБИС-ИЙН БАГШИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2024.08.15 14:56 Үйл явдал

Ерөнхий шаардлага:

  • Монгол Улсын төрийн өмчийн болон гадаадын хүлээн зөвшөөрөгдсөн их, дээд сургуулийг төгссөн.
  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй. (Докторын зэрэгтэй бол давуу тал болно.)
  • Их, дээд сургуульд багшилж байсан туршлагатай.
  • Судалгааны арга зүй эзэмшсэн.
  • Гадаад хэл (англи болон бусад), боловсрол судлалын мэдлэгтэй.
  • Мэдээлэл харилцааны технологийн хэрэглээний чадвар эзэмшсэн.
  • Багаар ажиллах чадвартай.
  • Суралцагчтай харилцах эв дүйтэй, бүтээлч сэтгэлгээтэй.
  • Тогтвор суурьшилтай ажиллах боломжтой, багшийн ёс зүйг сахидаг байх 

Сонгон шалгаруулах багшийн тоо, мэргэжлийн чиглэл, тусгай шаардлагууд:

Бүрэлдэхүүн сургууль

Мэргэжлийн чиглэл

Багшийн тоо

Тусгай шаардлага

1

Багшийн сургууль

Математикийн онол, дидактикийн багш

1

  • Математикийн сургалтын чиглэлээр сурах бичиг,  ном бүтээл хэвлүүлсэн, математикийн арга зүйн чиглэлээр сургалт явуулдаг,  их дээд сургуульд бага ангийн математик дидактик арга зүйн багшаар ажилласан, гадаадын нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүлд судалгаа шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн бол давуу тал болно.
  • Математик сургалтын онол,  арга зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй, сургалтад мэдээллийн технологи ашиглах чадвартай, математикийн багш мэргэжилтэй.

2

Боловсрол судлалын сургууль

Сэтгэл судлалын багш

2

  • Боловсролын болон эрдэм шинжилгээний байгууллагад 1-ээс дээш, мэргэжлийн салбарт 3-аас дээш жил ажилласан.
  • Сэтгэл судлалын чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Сэтгэл судлалын туршилт судалгаа, зөвлөгөөний арга техник, хүүхдийн болон боловсролын сэтгэл судлалын чиглэлээр мэргэшсэн.
  • Сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх, бүтээл туурвих, төсөл болон захиалгат ажлуудыг гүйцэтгэх чадвартай.
  • Сургалтын үйл явцыг шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитой төлөвлөдөг, үр дүнг оновчтой тодорхойлж, зохион байгуулах чадвартай.
  • Гадаад хэл дээр судалгааны өгүүлэл хэвлүүлэх, илтгэл тавих чадвартай буюу гадаад хэлний ахисан түвшний мэдлэгтэй.

Нийгмийн ажлын багш

1

  • Нийгмийн ажлын чиглэлээр их, дээд сургуульд багшилсан туршлагатай.
  • Сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх, туршилт судалгааг багаар хамтран гүйцэтгэх чадвартай.
  • Сургалтын үйл явцыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөх, үр дүнг оновчтой тодорхойлж зохион байгуулах чадвартай.
  • Гадаад хэл дээр судалгааны өгүүлэл хэвлүүлэх, илтгэл тавих чадвартай буюу гадаад хэлний ахисан түвшний мэдлэгтэй.

Боловсрол судлалын багш

2

  • Боловсрол судлалын докторын (Ph.D)  зэрэгтэй.
  • Бакалаврын түвшинд багш боловсрол эзэмшсэн, боловсрол судлалын чиглэлээр гүнзгийрүүлэн суралцсан байх
  • Гадаад хэл дээр судалгааны өгүүлэл хэвлүүлэх, илтгэл тавих чадвартай, гадаад хэлний ахисан түвшний мэдлэгтэй.
  • Боловсрол судлалын бакалавр болон ахисан түвшний сургалт зохион байгуулах мэдлэг, чадвар, арга зүйтэй. (ЕБС болон их, дээд сургуульд боловсрол судлалын чиглэлээр 3 ба түүнээс дээш жил багшилсан, туршлагатай байх).
  • Боловсрол судлалын нарийвчилсан чиглэлээр  ахисан түвшний судалгаа хийх чадвартай.
  • Хянан магадлагддаг гадаадын сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл сүүлийн жилүүдэд  хэвлүүлсэн байх.
  • Хариуцлагатай, ачаалал даах чадвартай.

3

Дүрслэх урлаг, технологийн сургууль

Дизайн технологийн багш /эрэгтэй/

1

  • Багш мэргэжилтэй байх.
  • Тоон электроник,  программ хангамж, кодчиллын суурь мэдлэгтэй, үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, компьютер графикийн чиглэлээр мэргэшсэн, компьютерын мэргэжлийн программуудыг сайн эзэмшсэн. Тухайлбал: Corel Draw, Fusion, Sketch-Up, AutoCAD, CAD, CAM гэх мэт
  • Сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх, туршилт судалгааг багаар хамтран гүйцэтгэх чадвартай.

Дүрслэх урлагийн багш

1

  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Хар, уран зургийн онол, дадлагын хичээлийг мэргэжлийн өндөр түвшинд явуулах чадвартай, уран зураг, монгол зураг, дүрслэх урлагийн бусад чиглэлээр бакалаврын дипломын ажил, бүтээл удирдах чадвартай.
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, бичиг баримт боловсруулах чадвартай.
  • Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй.
  • Багаар ажиллах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй.
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Их, дээд, дунд сургуульд багшилж байсан бол давуу тал болно.

4

Биеийн тамирын сургууль

Сагсан бөмбөгийн багш

 

1

  • Сагсан бөмбөгийн багш, дасгалжуулагч мэргэжилтэй.
  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Спортын мастер болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Сагсан бөмбөгийн багш, дасгалжуулагчаар 10-аас дээш жил ажилласан.
  • Их, дээд сургуульд сагсан бөмбөгийн багшаар ажилласан, лигийн баг дасгалжуулж байсан бол давуу тал болно.
  • Сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх, туршилт судалгааг багаар хамтран гүйцэтгэх чадвартай.

Спортын менежментийн багш

1

  • Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй.
  • Спортын менежментийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Их, дээд сургуульд спортын менежментийн багшаар ажиллаж байсан туршлагатай.
  • Төрийн байгууллагад удирдах ажил хийж байсан бол давуу тал болно.
  • Сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх, туршилт судалгааг багаар хамтран гүйцэтгэх чадвартай.

5

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль

Герман хэлний багш

1

  • Герман хэлний  багш мэргэжлээр төгссөн.
  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Их, дээд сургуульд багшилж байсан туршлагатай.
  • Боловсрол судлал эсвэл хэл шинжлэлийн чиглэлээр докторын сургалтад хамрагдаж байгаа.
  • Заах арга зүй сайтай, багаар ажиллах чадвартай.
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг герман хэлний стандарт шалгалт амжилттай өгч байсан.
  • Сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх, туршилт судалгааг багаар хамтран гүйцэтгэх чадвартай.

Архив судлалын багш

1

  • МУИС, МУБИС-ийн түүхийн анги төгссөн.
  • Багшлах эрхийн дипломтой.
  • Монгол бичиг, манж бичиг мэддэг,
  • Магистр ба түүнээс дээш зэрэгтэй.
  • Архивын байгууллагад ажилласан туршлагатай.
  • Сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх, туршилт судалгааг багаар хамтран гүйцэтгэх чадвартай.

6

Сургуулийн өмнөх боловсролын сургууль

Сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын багш

1

  • Багш мэргэжилтэй магистр ба түүнээс дээш зэрэгтэй.
  • Англи хэл болон бусад гадаад хэлний мэдлэгтэй.
  • Боловсролын салбарт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай.
  • Судалгааны өгөгдөлд статистик боловсруулалт хийх чадвартай.
  • Мэргэжлийн чиглэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлдэг.

НИЙТ 13 БАГШ

 

Бүртгэл: 2024 оны 8 дугаар сарын 15-21-ний өдрүүдэд 0900-1630 цагт МУБИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 108 тоотод бүртгэнэ.

Бүрдүүлэх материал:

  • CV (монгол хэлээр)
  • Бакалавр, магистр, докторын дипломын баталгаажуулсан хуулбар
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Шалгалтын хураамж 30.000 төгрөг /Хаан банк 5031749242/ төлсөн баримт

Шалгаруулалт: 2024 оны 8 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд дараах үе шаттай зохион байгуулна. Үүнд:                                                                                                                         

  1. Ярилцлага
  2. Мэргэжлийн шалгалт
  3. Гадаад хэл /Англи болон орос хэл/-ний шалгалт
  4. Боловсрол судлалын шалгалт
  5. Ректорын зөвлөлийн хурал (Vlll/27)                                                           

Жич: Тухайн шатны шалгаруулалтад тэнцээгүй ажил горилогчийг дараагийн шалгалтад  оролцуулахгүй бөгөөд хураамжийг буцаан олгохгүй.

Холбогдох утас: 11-311547 

Сургалт, цахим шилжилтийн хэлтэс