МУБИС-ийн Моноцүкүри төслийнхөн “Япон Фестиваль Монголд 2024” арга хэмжээнд оролцлоо

2024.08.22 11:34 Үйл явдал

Улаанбаатар хотод жил бүр зохион байгуулагддаг “Япон Фестиваль Монголд 2024” арга хэмжээнд Монгол дахь Япончуудын холбоо, япон компаниуд, Японтой холбоотой Монгол байгууллагууд хамтран оролцож, бүтээгдэхүүний үзэсгэлэн, танилцуулгаа нийтэд дэлгэлээ. Тус арга хэмжээнд МУБИС-ийн Моноцүкүри төвөөс оролцож, МУБИС-д хэрэгжиж буй “МУ-ын байгалийн ухааны боловсролын чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд бүтээсэн сургалтын хэрэглэгдэхүүнээ олон нийтэд танилцууллаа.

Мөн фестиваль сонирхогчдоос 200 гаруй хүүхэд, залуучуудаар гарын доорх материал ашигласан байгалийн ухааны хялбар туршилтууд хийлгэсэн нь олон нийтийн сонирхлыг татсан чухал үйл явдал болсон юм.