МУБИС-ийн тэнхимийн эрхлэгч нарыг томиллоо

2024.08.28 15:06 Үйл явдал

МУБИС-ийн дотоод дүрэм журмын хүрээнд хамт олны болон бүрэлдэхүүний сургуулийн санал, Ректорын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн дараах багш нарыг тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажилд томилов. Үүнд:

Багшийн сургуулийн

  • Бага боловсрол, Математик байгалийн ухааны тэнхимийн эрхлэгчээр доктор С.Батхуягийг;
  • Бага боловсрол, арга зүйн тэнхимийн эрхлэгчээр доктор Г.Энхжаргалыг;

Дүрслэх урлаг, технологийн сургуулийн

  • Дүрслэх урлагийн тэнхимийн эрхлэгчээр доктор Т.Сэлэнгийг;

Математик, байгалийн ухааны сургуулийн

  • Математикийн тэнхимийн эрхлэгчээр доктор Ц.Нямдавааг;

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн

  • Утга зохиолын тэнхимийн эрхлэгчээр доктор П.Нармандахыг тус тус томиллоо.