МУБИС БНХАУ-ын Хөх хотын Минжү Коллежтой хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд тус сургуулийн төлөөлөгчидтэй албан уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Хөх хотын Минжү Коллежийн удирдлага Лю Жиуван, Бао Цан, Чи Руй Гадаад хамтын ажиллагаа, солилцооны төвийн дарга Улаанцэцэг Хууль зүйн сургуулийн намын салбар хорооны дарга, Чин сэцэн Үндэстэн судлалын сургуулийн захирал, МУБИС-ийн Ректор, профессор Ж.Батбаатар, Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, доктор Д.Соронзон, Гадаад харилцааны албаны дарга, дэд профессор Г.Цогзолмаа, НХУС-ийн Хөтөлбөрийн албаны дарга Г.Агиймаа, Гадаад харилцааны мэргэжилтэн, доктор Э.Оюун нар оролцсон юм. Тэд хоёр сургуулийн хамтын ажиллагаа, багш оюутан солилцоо, магистрын түвшинд боловсрол судлал, боловсролын удирдлага, техник технологи, программ хангамжийн чиглэлээр хамтран ажиллах, БНХАУ-ын оюутнуудын Монгол хэлний мэдлэгийг дээшлүүлэх зэрэг асуудлуудыг онцлон санал солилцсон юм. Эдгээр ажлын хүрээнд 2 сургуулийн удирдлагууд санамж бичиг байгууллаа.