Япон улсын Нагояа Их сургуультай МУБИС 11 дэх жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд тус сургуулийн профессор, сэтгэл зүйчдийн баг МУБИС-д ажиллаж байна. Зочидтой МУБИС-ийн Ректор, профессор Ж.Батбаатар, ахмад багш, зөвлөх профессор Д.Одгэрэл нар албан уулзалт хийж, санал солилцон, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бэхжүүлэх талаар ярилцлаа.
Нагояа их сургуулийн профессор, Сэтгэл зүйн хөгжил, дэмжлэг судалгааны төвийн эрхлэгч Канеко Хитоши (Ph.D), Нагояа Их сургуулийн профессор Номура Кенжи (Ph.D), Нагояа их сургуулийн судлаач, клиник сэтгэл зүйч Ёокояама Кана, Нагояа их сургуулийн судлаач, клиник сэтгэл зүйч Ито Такү нар МУБИС-д ажиллаж “Монгол Танака Бине оюун ухааны сорил”-ын сорил авагч нарт зориулсан ахисан түвшний сургалт зохион байгууллаа.