ХБНГУ-ын профессор Карин Питтнерт “Хүндэт доктор” цол олголоо

2024.09.13 20:48 Үйл явдал

ХБНГУ-ын Рүүр бүсийн Бохумын Их Сургуулийн Герман хэл шинжлэлийн тэнхимийн профессор Карин Питтнерт МУБИС-ийн Нийгэм Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн “Хүндэт доктор” цолыг 2024 оны 09-р сарын 13-ны өдөр олголоо.

Профессор Карин Питнер нь МУБИС-ХБНГУ-ын Рүүр-Бохумын Их сургуулийн түншлэлийн хүрээнд МУБИС-ийн герман хэлний сургалтын чанарыг сайжруулах, оюутан суралцагчдын герман хэл, орон судлалын мэдлэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.

Тухайлбал:

  • МУБИС-ийн герман хэлний ангийн 26 оюутан, 12 эрдэмтэн судлаач ХБНГУ-д суралцан, мэргэжил дээшлүүлээд ирсэн бол 23 герман профессор, туслах багш МУБИС-д ажиллаж 17 удаагийн мэргэжил дээшлүүлэх сургалт семинарыг амжилттай зохион байгуулж, олон тооны бичил төсөл хэрэгжүүлжээ.
  • Мөн МУБИС-ийн АГХТ-ийн герман хэлний номын санг орчин үеийн сурах бичиг судалгааны бүтээлээр ханган, герман хэлний нэг ангийг сургалтын орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тохижуулав.   
  • Тус төслийн хүрээнд Монгол  соёл, уламжлалыг герман хэлтэй улс орнуудад таниулах зорилгоор герман хэл дээрх богино хэмжээний видео танилцуулга, Герман улсын соёл, ахуй амьдралыг танилцуулсан герман хэл дээрх танилцуулгыг бүтээн Youtube хуудсанд байршуулсан юм.

МУБИС-Англи, герман хэлний тэнхимийн хамт олон