МУБИС-ийн герман хэлний багш нар ХБНГУ-ын Герман хэл шинжлэлийн тэнхимийн профессор Карин Питтнерийн Герман хэл шинжлэлийн удиртгал номыг орчуулан, герман хэл суралцагч, судлаачдын хүртээл болгоход бэлэн болоод байна.
Тус сурах бичиг нь:
Герман хэлний авиалбар зүй, үсэг зүй, үг зүй, өгүүлбэр зүй, утга судлал, хэрэглээний хэл зүйн салбар ухааны асуудлыг дэлгэрэнгүй, ойлгомжтой жишээ баримтаар тайлбарласан цогц бүтээл юм.
Энэхүү орчуулгын бүтээл нь герман хэл суралцагч, хэл шинжлэлийн зэрэгцүүлсэн судалгаа хийх сонирхолтой судлаачдын эрдмийн ажилд томоохон хувь нэмэр оруулах болохыг орчуулагчдын зүгээс онцолсон юм.
Профессор Карин Питнерийн зохиосон тус номыг Монгол хэлнээ хөрвүүлэхэд хэл шинжлэлийн ухааны доктор С.Алимаа ерөнхий редактороор ажилласан бөгөөд МУБИС-ийн Монгол хэлний тэнхимийн эрдэмтэн багш нар номын дан бүлгүүдийг хэл найруулгын үүднээс засаж сайжруулан, нэр томьёоны дүйцлийг онооход туслан зөвлөсөн байна.