Шинэ элсэгчдэд зориулсан "Hi MNUE" зөвлөн туслах уулзалт боллоо

2024.09.18 16:57 Үйл явдал

МУБИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний төвөөс шинэ элсэгчдэд зориулсан "Hi MNUE" зөвлөн туслах уулзалтыг зохион байгууллаа. Нэгдүгээр курсийн оюутнуудад сургуулийн болон оюутны дүрэм, журам, мэдвэл зохих мэдээллүүдийг Боловсролын зээлийн сан, Номын Сан, Сургалт, цахим шилжилтийн хэлтэс, Оюутны хөгжил, үйлчилгээний төвөөс танилцуулга мэдээлэл хийлээ. Үүнд:

• МУБИС-ийн сургалтын журам, СУМС-ийн танилцуулга

Сургалт, цахим шилжилтийн хэлтсийн дарга Д.Цэдэвсүрэн

• МУБИС-ийн оюутны журам болон ёс зүйн хэм хэмжээ, үе сургалтын орчин дахь соёл

Оюутны хөгжил, үйлчилгээний төв

• МУБИС-ийн номын сангийн үйлчилгээ, журам

Номын сангийн ахлах номын санч

• Боловсролын зээлийн сангийн тэтгэлэг, зээлийн үйлчилгээ

Боловсролын зээлийн сангийн төлөөлөгчид тус тус мэдээлэл танилцуулга хийлээ.

Уулзалтын төгсгөлд дээрх танилцуулгыг хийсэн төлөөлөгчид суралцагчдын сонирхсон асуултад хариулан, дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө өгсөн юм.