ОХУ-ын Уралын холбооны их сургуулийн төлөөлөгчид МУБИС-д зочилж, МУБИС-ийн Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Д.Соронзон, ГХА-ны дарга Г.Цогзолмаа, Орос хэлний тэнхимийн эрхлэгч Ш.Цолмон, Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч Г.Галсанжамц, багш нарын төлөөлөл, ГХА-ны мэргэжилтэн Э.Оюун нар албан уулзалт хийлээ. Тус уулзалтад Уралын холбооны их сургуулиас Гадаад харилцаа хариуцсан проректор Тушин Сергей Геннадьевич, орлогч Пономарев Александр Владимирович, Монголын орос хэлний багш нарын холбооны ерөнхийлөгч Ц.Магсар болон зохих албаны удирдлагууд оролцлоо.
Уулзалтаар сургууль хоорондын хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээ, судалгаа, бакалавр, магистрын хамтарсан хөтөлбөр, сэтгэл судлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцсон юм.