МУБИС-ийн бүрэлдэхүүний 6 сургуульд тусгай хэрэгцээт 60 орчим оюутан байгаагаас бакалаврын хөтөлбөрт 48, ахисан түвшний хөтөлбөрт 12 оюутан тус тус суралцаж байна.
Тус оюутнуудад зориулан Оюутны хөгжил, үйлчилгээний төвөөс “Ялгаатай хэрэгцээ ба дэмжлэг” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр МУБИС-ийн Оюутны журам, оюутанд үзүүлдэг үйлчилгээг дэлгэрэнгүй танилцуулж, хүрэлцэн ирсэн суралцагчдын санал, хүсэлтийг хүлээн авсан юм. Мөн “Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим”-тэй хамтран тусгай хэрэгцээ шаардлагатай суралцагчдын нөхцөл байдлыг үнэлэх судалгааг боловсруулж, дохионы хэлний 2 хэлмэрчийн хамтаар уулзалт хэлэлцүүлгийг өрнүүлэн оюутнуудыг судалгаанд хамрууллаа.