“Монгол Танака Бине Оюун ухааны сорил”-ын сорил авагч нарыг бэлтгэх 8 удаагийн (4+1) сургалтын 5 дахь өдрийн сургалт боллоо. Өнгөрсөн хугацаанд МУБИС-ийн Боловсролын судалгааны хүрээлэнгийн “Хүүхдийн хөгжлийг дэмжих сектор”-оос МУБИС болон Нагоя их сургуулийн профессор багш нарын хамтарсан тус СОРИЛ АВАГЧ БЭЛТГЭХ сургалтаар нийслэл, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагын боловсрол, эрүүл мэнд, төр захиргааны салбарын 150 гаруй хүмүүс хамрагдан мэдлэгийг эзэмшээд байна.
Сорил авагч болсон бүх суралцагчдын сургалт зохион байгуулагч бүх профессор багш нарт талархал илэрхийллээ.