Магистр, докторын хөтөлбөрт суралцагчдад зориулсан "Hi MNUE" зөвлөн туслах уулзалт боллоо

2024.10.09 15:24 Үйл явдал

МУБИС-ийн Ахисан түвшний хөтөлбөрийн албанаас магистр, докторын хөтөлбөрт суралцагчдад  зориулсан "Hi MNUE" зөвлөн туслах уулзалтыг зохион байгууллаа. Үйл ажиллагааг СХА эрхэлсэн проректор Д.Соронзон үг хэлэн нээж, АТХА-ны дарга Н.Баярцэцэг Ахисан түвшний сургалтын журмын танилцуулга хийлээ. 

Мөн дараах сэдвүүдээр хариуцсан удирдлага, мэргэжилтнүүд мэдээлэл өгсөн юм.

  • Гадаад оюутанд өгөх зөвлөгөө, мэдээлэл

Гадаад харилцааны албаны дарга Г.Цогзолмаа

  • МУБИС-ийн оюутны ёс зүйн хэм хэмжээ, сургалтын орчин дахь соёл”

Оюутны хөгжил үйлчилгээний төвийн менежер Ш.Пүрэвсүрэн “

• МУБИС-ийн сургалтын журам, СУМС-ийн танилцуулга

Сургалт, цахим шилжилтийн хэлтсийн мэргэжилтэн С.Буянжаргал

• МУБИС-ийн номын сангийн үйлчилгээ, журам

Номын Номын сангийн ахлах номын санч Д.Цолмон

• Боловсролын зээлийн сангийн тэтгэлэг, зээлийн үйлчилгээний талаар

Боловсролын зээлийн сангийн төлөөлөгчид тус тус мэдээлэл танилцуулга хийлээ.

Уулзалтын төгсгөлд дээрх танилцуулгыг хийсэн төлөөлөгчид суралцагчдын сонирхсон асуултад хариулан, дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө өгсөн юм.