2024.09.02-06-ны өдрүүдийн оюутан, суралцагчдын үйл явдлын тойм мэдээ

2024.10.14 09:45 Үйл явдал

1. МУБИС-ийн 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа хичээлийн 2-р байрны хойд талбайд амжилттай зохион байгуулагдлаа. Тус хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд МУБИС-ийн үе үеийн багш нар, төгсөгчид болон энэ хичээлийн жилд шинээр элссэн 2000 гаруй оюутан оролцлоо. Нээлтийн үйл ажиллагаанд хамтлаг дуучид оролцохоос гадна шинээр элсэгчдэд БАГШ мэргэжлийн тэтгэлгийн батламж гардуулах ёслол болж, Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн шинэ элсэгч элсэгчдийг төлөөлж баярын мэндчилгээ дэвшүүллээ. 

2. МУБИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний төвөөс жил бүр уламжлал болгон "Бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэгчдээс авах судалгаа"-г боловсруулан 2024-2025 оны хичээлийн жилд шинээр элссэн 1238 элсэгчдээс авчээ. Тус судалгааны зорилго нь суралцагчдын мэргэжил, сургууль сонгож буй шалтгаан, МУБИС-ийн элсэлт, үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг авсан эх сурвалжийг тандах зорилготой юм. Тус судалгааны үр дүнд үндэслэн ирэх хичээлийн жилийн элсэлтийн үйл ажиллагааны сурталчилгааг төлөвлөдөг байна.