1. АЙЧИ Боловсролын их сургуулийн оюутнууд МУБИС-д оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд айлчиллаа.
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Япон-Англи хэлний багш хөтөлбөрийн хамтын ажиллагаатай Япон улсын Айчи Боловсролын их сургуулийн оюутнууд МУБИС-д айлчиллаа. Тус айлчлалын хүрээнд “Соёлын өдөрлөг”-ийг хичээлийн 1-р байрны 200 танхимд амжилттай зохион байгуулж Монгол улсын соёл, түүхээс харилцан мэдээлэл солилцож, мэндчилгээ дэвшүүлж, туршлага солилцов.
2. Багш, насан туршийн боловсрол хөтөлбөрт суралцагчдын "Танилцах өдөрлөг" болов.
Боловсрол судлалын сургуулийн Насан туршийн боловсролын багш хөтөлбөрт элсэгчдийн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Танилцах өдөрлөг”-ийн 2024-2025 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан өдөрлөг 2024.09.16-нд амжилттай зохион байгуулагдлаа. Тус өдөрлөг нь I-IV курсийн суралцагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, шинэ элсэгчидтэй танилцах, хамт олны эерэг уур амьсгал бүрдүүлэх, мэргэжлийн итгэл үнэмшил, чиг баримжаа олгох зорилгоор Насан туршийн боловсролын тэнхимээс зохион байгуулдаг байна.
3. “HI MNUE” зөвлөн туслах уулзалт болов.
Оюутны хөгжил, үйлчилгээний төвөөс санаачлан 2024-2025 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцаж буй бакалаврын суралцагчдад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зорилготой “HI MNUE” уулзалтыг 2024.09.18-нд хичээлийн 2-р байрны 311 танхимд зохион байгуулав. Нэгдүгээр курсийн оюутнуудад сургуулийн болон оюутны дүрэм, журам, мэдвэл зохих мэдээллүүдийг Боловсролын зээлийн сан, Номын Сан, Сургалт, цахим шилжилтийн хэлтэс, Оюутны хөгжил, үйлчилгээний төвөөс танилцуулга мэдээлэл хийлээ. Үүнд:
МУБИС-ийн сургалтын журам, СУМС-ийн танилцуулга, МУБИС-ийн оюутны журам болон ёс зүйн хэм хэмжээ, үе сургалтын орчин дахь соёл, МУБИС-ийн номын сангийн үйлчилгээ, журам, Боловсролын зээлийн сангийн тэтгэлэг, зээлийн үйлчилгээний мэдээлэл танилцуулга хийлээ.
Уулзалтын төгсгөлд дээрх танилцуулгыг хийсэн төлөөлөгчид суралцагчдын сонирхсон асуултад хариулан, дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө өгөв.
4. БМИҮЗ-өөс зохион байгуулсан “Суралцагчаас авах санал асуулга”-д суралцагчдыг хамруулав.
Боловсролын байгууллагын 4 дэх магадлан итгэмжлэлд МУБИС орж буй ажлын хүрээнд БМИҮЗ-өөс зохион байгуулсан “Суралцагчаас авах санал асуулга”-ыг Оюутны хөгжил, үйлчилгээний төвөөс хариуцан зохион байгуулав.