1. “Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр”-ийг тэмдэглэв.
Боловсрол судлалын сургуулийн дэргэдэх сэтгэл судлаач оюутны "Generation Z Psychologist" клуб, Оюутны хөгжил, үйлчилгээний төвтэй хамтран “Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр”-т зориулсан өдөрлөгийг 2024.10.10-ны өдөр Оюутны хөгжлийн танхимд зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд сэтгэл зүйч мэргэжлийн танилцуулга, сэтгэл зүйчээс ямар ямар тусламж авч болох талаар мэдээлэл авах, сэтгэл зүйн төвүүдийн үйл ажиллагаатай танилцах, мэргэжлийн ангийн оюутнуудын тусламж, үнэгүй сэтгэл зүйн оношилгоо, судалгаанд оролцох, сэтгэл судлалын “Generation Z psychologist” клубийн үйл ажиллагааны мэдээлэл авах зэрэг өртөөнүүдээр аялав.
2. МУБИС-д байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчид ажиллаж, оюутан, суралцагчидтай уулзалт хийв.
2024.10.10-ны өдөр хичээлийн 1-р байрны 201 тоот танхимд БМИҮЗ-ийн Байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчид МУБИС-ийн 1-4 курсийн 100 гаруй суралцагчидтай уулзалт зохион байгуулав. Тус уулзалтын үед магадлан итгэмжлэлийн шинжээчдийн асуултад оюутнууд хариулах, санал хүсэлтээ илэрхийлж оролцов.