МУБИС 2024-2025 оны хичээлийн жилийг “Эрдэм шинжилгээ, судалгааг дэмжих жил” болгон ажиллаж байна. Тус зорилтын хүрээнд МУБИС-ийн оюуны өмчийн эрхийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор “Боловсролын салбарын бүтээлд оюуны өмчийн эрх авах тухай” сургалтыг Эрдэм шинжилгээ, инновацын алба, МУБИС-ийн Оюуны өмчийн салбар хороо хамтран зохион байгууллаа.
Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, IP consulting компанийн гүйцэтгэх захирал Д.Дэлгэрцоо сургалт, мэдээлэл хийж, МУБИС-ийн 50 орчим багш хамрагдлаа.
Багш нар өөрийн болон дотоодын санхүүжилттэй төслийн үр дүнд гарсан бүтээгдэхүүнийг биетээр авчран оюуны өмчийн эрхээ хэрхэн авах талаар зөвлөмж мэдээллийг авч, төлөөлөгчөөс хүссэн асуултдаа мэргэжлийн зөвлөгөө авсан юм.