МУБИС-ийн “Стратеги төлөвлөгөө (2025-2030 он)”-ий шинээр боловсруулж буй төсөлд сургуулийн багш, ажилтан, оюутан суралцагчдын саналыг авч, хамт олон болон оролцогч талуудаар хэлэлцүүлэх ажил явагдаж байна.
Өнөөдөр МУБИС-ийн багш нарт тус төслийг Захиргаа, хүний нөөцийн газрын захирал, дэд профессор Л.Мөнхтуяа танилцуулан, СХА эрхэлсэн проректор, доктор Д.Соронзон, ЭШХА эрхэлсэн проректор, профессор Б.Хоролдагва, СХОГ-ны захирал Д.Тогтохбаяр нарын захиргааны удирдлагууд багш нарын асуултад дэлгэрэнгүй хариулж, санал солилцсон юм.