МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын албанаас "МУБИС-ийн индэр" өргөмжлөлт лекцийг цувралаар зохион байгуулж байна. Энэ удаа Токио хотын Сүгинами дүүргийн Сайби боловсролын төвийн зөвлөх профессор Цүкимори Хисаэ уригдаж “Суралцагчдын талаарх ойлголт, дэмжлэг үзүүлэх арга зүй” сэдвээр сонирхолтой лекц тавьж, эрдэм судлалын арвин туршлагаасаа судлаач, оюутан суралцагчдад нээлттэй хуваалцсан юм. Тус лекцэд хүрэлцэн ирсэн оюутан суралцагчид хүссэн асуултаа чөлөөтэй асууж, зөвлөгөө мэдээлэл авлаа.