МУБИС-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо харилцан байгуулсан хамтын гэрээг дүгнэх, шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн хурал боллоо. Тус ажлын хэсгийг МУБИС-ийн Ректорын 2024 оны А/424 тоот тушаалаар томилсон бөгөөд тэд хамтын ажиллагааны гэрээнд тусгасан зүйл заалтын тухай дэлгэрэнгүй санал солилцож, цаг үеийн нөхцөл байдал, бусад эрх зүйн баримт бичгүүдтэй уялдуулан хамтын гэрээг шинэчлэн боловсруулахаар хэлэлцсэн юм.