
МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол судлалын хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “Монгол хэл соёл, аялгуу, аман билгийн туурвил судлал” хөмрөг бүрдүүлэх төслийн хүрээнд “Торгууд-2024” буюу торгууд ястны дунд хийсэн судалгааны үр дүнг танилцуулах хурал хичээлийн I байрны 300 тоот танхимд эхэллээ.
Тус хурлыг нээж МУБИС-ийн Ректор, профессор Ж.Батбаатар үг хэлсэн бөгөөд Монгол судлалын хүрээлэнгийн захирал, профессор Д.Ганболд тэргүүтэй багш судлаачид хөтөлбөрийн дагуу Торгууд түмний уламжлалт ёс заншил, хуримлах ёс, торгууд аман аялгууны үгийн сан хөмрөг зэрэг олон чиглэлээр хийсэн судалгааны үр дүн бүхий илтгэлүүдээ тавьж байна.