МУБИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газраас удирдлага, багш, ажилтанд чиглэсэн цуврал сургалтуудыг жил бүр тогтмол зохион байгуулдаг. 2025 он гарснаар Нийтлэг үйлчилгээ, аж ахуйн ажилтнуудад чиглэсэн сургалтыг зохион байгуулсан бол энэ удаад багш бус чиглэлээр ажилладаг албан тушаалтнуудын хөгжлийг дэмжих сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтаар МУБИС-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтарсан гэрээ, МУБИС-ийн Дүрэм, журмын хэрэгжилт, хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтын талаар мэдээлэл танилцуулга хийлээ. Мөн “Сэтгэл хөдлөлөө удирдах” сэдвээр БоСС-ийн багш, профессор О.Мягмар, “Ажлын байран дээрх харилцаа” сэдвээр Сэтгэл зүйн үйлчилгээний төвийн эрхлэгч, дэд профессор М.Хишиг-Ундрах багш нарыг урьж сургалт явууллаа.
Тус үйл ажиллагааг нээж МУБИС-ийн Ректор, профессор Ж.Батбаатар нээж үг хэлсэн бөгөөд бүрэлдэхүүний сургуулиудын хамт олон болон орон нутаг дахь салбар 2 сургуулийн удирдлага, мэргэжилтэн, ажилтнууд цахимаар холбогдон оролцлоо. Сургалтад нийт 100 шахам албан тушаалтнууд хамрагдсан юм.
Сургалтын хөтөлбөр
- МУБИС-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтарсан гэрээний тухай
(ҮЭ-ийн хорооны дарга Г.Дариймаа, Хүний нөөцийн менежер Д.Хишигбаяр)
- МУБИС-ийн Дүрэм, журмын хэрэгжилт
(Хуулийн зөвлөх М.Ганцэцэг)
- “Сэтгэл хөдлөлөө удирдах” сэдвээр
(БоСС-ийн профессор О.Мягмар)
- “Ажлын байран дээрх харилцаа” сэдвээр
(Сэтгэл зүйн үйлчилгээний төвийн эрхлэгч, дэд профессор М.Хишиг-Ундрах)
Захиргаа, хүний нөөцийн газар