"МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ" эрүүл мэндийн сургалт боллоо

2025.02.26 09:08 Үйл явдал

МУБИС-ийн суралцагчдад Боловсрол судлалын оюутны зөвлөл, Эрүүл мэндийн төв хамтран "МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ" сэдэвт эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтаар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ариун цэвэр сахих ач тус, эрүүл амьдрал өдөр тутмын энгийн дадал хэвшлээс эхэлдэг тухай нээлттэй мэдээлэл, зөвлөмжийг суралцагчдад хүргэсэн юм.