
МУБИС-ийн Гадаад харилцааны албанаас “Монголын Бурхны шашны өнгөрсөн, одоо, ирээдүй-Тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр МУБИС-ийн А-205 тоот танхимд зохион байгууллаа. Тус хурлын илтгэгчээр Япон Улсын Жей Эф Оберлин их сургуулийн профессор Т.Байгал, МУИС-ийн багш С.Дэмбэрэл, дэд профессор Г. Эрдэнэбаяр нарын хамтарсан илтгэл, Ардын багш, доктор (Sc.D), профессор Ц.Өнөрбаян, доктор (Sc.D) Ц.Дэлгэрсайхан, профессор Р.Чүлтэмсүрэн, доктор, профессор Л.Алтанзаяа болон ШУТИС-ийн багш Б.Цолмон нар хэл, уран зохиол, шашин, зан заншил, сурвалж бичиг, аман түүхийн чиглэлээр илтгэл хэлэлцүүллээ. Мөн ШУА, МУИС, МУБИС-ийн Номын сангийн төлөөлөгчид, “Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн” болон ахисан түвшний суралцагчид, эрхэм хүндтэй зочид хүрэлцэн ирж оролцсон юм.
Цаашид уг хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.