Монгол улсын төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны нэгдсэн систем болох “ERP систем ашиглалтыг сайжруулах” сургалтыг СОДҮАТ, ЗХНГ хамтран зохион байгууллаа.
Сургалтаар Захиргаа, хүний нөөцийн газрын захирал, дэд профессор Л.Мөнхтуяа байгууллагын дотоод үйл ажиллагаанд ERP систем ашиглалтын үйл явц болоод цаашид сайжруулах шаардлагатай байгаа тухай мэдээлэл хүргэсэн юм. Харин Сургалтын орчны дэмжлэг үйл ажиллагааны төвийн менежер Ц.Ёндонсамбуу ERP системээр албан бичиг боловсруулах, хөтлөх, бүртгэх, тайлан судалгаа, өргөдөл гомдол, хүсэлт гаргах зэрэг заавар, зөвлөмжийг өгсөн бөгөөд МУБИС-ийн захиргааны ажилтан, мэргэжилтэн, бүрэлдэхүүний сургуулийн нарийн бичгүүд гээд нийт 50 гаруй хүн тус сургалтад идэвхтэй хамрагдлаа.
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР
СУРГАЛТЫН ОРЧНЫ ДЭМЖЛЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨВ