Монгол Улсын Боловсролын Их Сургууль нь боловсролын салбар дахь дижитал шилжилтийг дэмжих, ирээдүйн багшийг 21-р зууны ур чадварт бэлтгэх зорилготой “Дижитал багш” хөтөлбөрийг эхлүүллээ. Хөтөлбөрт МУБИС-ийн бакалаврын оюутнуудаас дижитал технологийг суралцах болон багшлах үйл ажиллагаанд бүтээлчээр ашиглах хүсэл эрмэлзэлтэй 30 оюутныг шалгаруулан оролцуулж байна.