Архивын ерөнхий газартай хамтран сургалт зохион байгууллаа

2025.04.22 12:13 Үйл явдал

Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам шинэчлэн батлагдсан. Үүнтэй холбоотойгоор МУБИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газраас Архивын Ерөнхий газартай хамтран архив, бичиг баримт, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр сургалт зохион байгууллаа.

МУБИС-ийн Архив, бичиг хэргийн эрхлэгч Д.Отгонцэцэг тус сургалтын зохион байгуулагчаар ажиллаж, Архивын ерөнхий газрын Мэргэжил арга зүйн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ц.Золжаргал “Баримт бичиг зохион бүрдүүлэхэд тавигдах үндсэн шаардлага” сэдвээр, МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, профессор Д.Ганболд “Зөв бичих дүрэм, найруулга” сэдвээр тус тус сургалт явуулсан бөгөөд Захиргааны мэргэжилтэн, бүрэлдэхүүний сургуулиудын нарийн бичгийн дарга, хөтөлбөрийн албаны мэргэжилтэн, арга зүйчид хамрагдлаа.

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР