
МУБИС-ийн Ахисан түвшний суралцагчид буюу магистрант, докторантуудын судалгааны ажил бичих чадварыг дээшлүүлэх, судлан шинжлэх ур чадвар, арга зүйг хөгжүүлэх зорилготой төсөл хөтөлбөр, сургалтуудыг жил бүр зохион байгуулдаг.
2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр танхимаар 80 суралцагч, цахимаар 110 суралцагчийг хамруулан “Судалгааны ажил бичих арга зүй” сургалтыг зохион байгууллаа.
Сургагч багшаар БоСС-ийн Хөтөлбөрийн албаны дарга Ж.Шинэбаяр “SPSS программ дээр судалгааны боловсруулалт хийх” сэдвээр, НХУС-ийн Түүхийн тэнхимийн профессор Ж.Гэрэлбадрах “Судалгааны бичвэрт анхаарах 3 зүйл” сэдвээр, ЭШИА-ны мэргэжилтэн, доктор Ж.Дуламсүрэн “Эрдэм шинжилгээний бичилтийн формат", "Лавай сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх шаардлага” сэдвээр ахисан түвшний суралцагчдад чухал мэдлэг бүхий мэдээллийг хүргэж, тэдний асуултад дэлгэрэнгүй зөвлөмж өгсөн юм.