МУБИС-ийн Багшийн сургуулийн санхүүжилттэй “Уншиж ойлгох чадвар ба бага боловсрол” төсөл хэрэгжиж, өнөөдөр хаалтын ажиллагаа болов.
Тус төслийн судалгаанд нийслэл болон хөдөө орон нутгийн 5 дугаар ангийн 8470 сурагч, 257 багш, 8124 эцэг эх хамрагдсан байна. Өнөөдөр судалгааны үр дүнг танилцуулж, төсөлд хамрагдсан багш нарт сертификат гардууллаа.
“Уншиж ойлгох чадвар ба бага боловсрол” төслийн зөвлөхөөр МУБИС-ийн Багшийн сургуулийн захирал, доктор, дэд профессор Г.Бямбацэрэн, удирдагчаар тус сургуулийн багш, доктор Д.Ганболд, багийн гишүүнээр багш, доктор Б.Нанжид (Ph.D), Д.Хишигжаргал, магистрант Ц.Оюунтуяа нар тус тус ажиллажээ.