
Дэлхийн хятад хэлний гүүр тэмцээний Монгол Улсын бүсийн шалгаруулалт Монгол Улсад хятад хэлний сургалт явуулдаг их дээд сургуулийн дунд олон үе шаттайгаар явагдаж, дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд МУБИС-ийн Хятад хэлний багшийн ангийн оюутнууд өндөр амжилт үзүүлэн, багаараа шилдэг номинаци хүртсэн байна.
Тэмцээний дүнгээр:
- НХУС-ийн Хятад хэлний багш мэргэжлийн IV ангийн оюутан Г.Номин Гранпри шагналын эзэн болж Монгол улсыг төлөөлөн 24 дэх удаагийн Дэлхийн их дээд сургуулийн оюутнуудын “Хятад хэлний гүүр” олимпиадад оролцохоор шалгарлаа.
- НХУС-ийн Хятад хэлний багш мэргэжлийн IV ангийн оюутан У.Мөнхзолбоо II байр, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
- Мөн тус ангийн оюутан У.Энхмаа, С.Булган, М.Лхагважаргал нар III байр, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан байна.
- МУБИС нь 24 дэх удаагийн Дэлхийн их дээд сургуулийн оюутнуудын “Шилдэг зохион байгуулалттай сургууль”-аар шалгарлаа.
Тус тэмцээнд МУБИС-ийн Гадаад харилцааны албаны дарга, дэд профессор Г.Цогзолмаа тэргүүтэй, мэргэжилтэн багш Zhan Dai Sheng, МУБИС-ийн докторант Sudehu, GuoGe, Li Zhi Xin нарын бусад багш нар хамтран баг болж, оюутнуудаа бэлтгэн тэмцээнд ийнхүү амжилттай оролцжээ.